Ойрын өдрүүдэд бороотой байна

Хуучирсан мэдээ: 2013.05.29-нд нийтлэгдсэн

Ойрын өдрүүдэд бороотой байна

Сүхбаатар аймгийн BBS TV-ийн мэдээллийг хүргэж байна. /05.30/

– Гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний сургалт 2 дахь өдрөө үргэлжиллээ. Энэ удаад осол гарсан обьек болоод хүн малын халдварт өвчин гарсан бүсэд хэрхэн ажиллах тухай үзүүлэх сургууль болсон.

-Монгол улсын шинэчлэлийн засгийн газраас хэрэгжүүлж байгаа ажилтай орлоготой монгол хүн хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөрийн бага чуулганыг Хөдөлмөрийн хэлтэс, Ажил олгогч эздийн холбоо аймгийн ҮЭХ хамтран зохион байгууллаа. Төрөөс хэрэгжүүлж байгаа үндэсний хөтөлбөрийг сум орон нутгийн хөрсөн дээрээ хэрхэн буулгах, ажлын байрыг нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ. Сургалтанд сумдын удирдлагууд, хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтнүүд оролцлоо.

– Ойрын өдрүүдэд Сүхбаатар аймгийн нийт нутгаар сэрүүхэн бороотой байх төлөвтэй байна.

Эх сурвалж: BBS TV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж