Домогт жүжигчин гэр бүлдээ эргэн ирэх үү?

Хуучирсан мэдээ: 2013.05.28-нд нийтлэгдсэн

Домогт жүжигчин гэр бүлдээ эргэн ирэх үү?

Нөхрийнгөө нууц хүүхэдтэйг мэдээд Мария Шрайвер гэр бүлээ цуцлаад байсан бол харин одоо түүний өршөөх болсон талаар «TMZ» мэдээлжээ.

            Фото: Rich Pedroncelli
«TMZ» мэдээлснээр, Мария Шрайвер Америкийн Калифорни мужийн захирагч асан Арнольд Шварценеггерээс шуудхан салах тухайгаа ярихаа больсон гэнэ. Олон жилийн харилцаагаа Арнигаас салгаснаар амьдрал нь бүрэн өөрчлөгдөхгүй гэдгийг Мария ойлгосон хэмээн түүний найз эмэгтэйчүүд сэтгүүлчдэд хэлжээ. Үнэнч биш нөхрөө тэр өршөөж магадгүй.

Сануулахад, Мария, Арнольд хоёр 25 жил хамт амьдран гурван хүүхдээ өсгөөд жаргалтай амьдарч байв. Жил гаруйн өмнө Шварценеггер эхнэрээ араар нь тавьж, гэрийн үйлчлэгч эмэгтэйтэй явалдаж байсан нь илэрсэн бөгөөд тэр эмэгтэй жүжигчний хүүг төрүүлсэнээс болж, тэдний хамтын амьдрал хоёр тийш болсон билээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж