
Сонины сурвалжлагч Иракт шийтийн "Асаиб Ахли аль-Хак" гэх радикал бүлгийн хээрийн нэгэн даргатай уулзан ярилцжээ. Иракийн шиитүүд Иранд очоод тэндээс шууд нислэгээр Дамаскт буудаг ба Сирийн эрх баригчид тэднийг зэвсэглэж, хувцасладаг гэж Абу Сажад ярьсан байна.
Америкчуудын эсрэг тулаанд хатуужсан «Асаиб Ахли аль-Хак» бүлэг нь гол төлөв тусгай ажиллагаанд дайчлагддаг ажээ. Тэд үүргээ биелүүлсний дараа фронтын өөр хэсэгт очин дараагийн ажиллагааг явуулдаг байна. Ийм байдлаар иракчууд Алеппо хот, Дамаскийн захын дүүргүүд, Хомс мужид амжилттай байлдан үүргээ биелүүлээд байрлалаа Сирийн армид өгч байна. Тэд нууц байдалд байлдаанд оролцож байснаа Иракийн суннитийн “Аль-Кайда” босогчдыг дэмжиж эхэлснээ зарласан учраас одоо нуухгүй болсон хэмээн Абу Сажад ярьсан байна.
Иракийн хээрийн дарга Сирийн армийн чадварыг муу гээд тэднийг аймхай хэмээв. Ассадын талд Ливаны “Хезболлах”, Иракийн “Асаиб Ахли аль-Хак” бүлгийн дайчид тулалдаж эхэлсний дараа фронтод амжилт гарах болсон гэнэ. Сирийн талд Иракийн 200 орчим шиитүүд тулалдаж, тэдний тоо эрчимтэй өсч байгаа гэнэ.
Босогчдын талд “шиитийн буруу номтнуудтай” тулалдахаар Хойд Кавказ, Дундад Ази ба Туркийн суннитууд байлдаж байна. Тэднээс гадна Сирийн байлдагч талуудыг үл дэмжигчдийн дэмжлэгийг олсон Израилийн тусгай ангийнхан өөрсдийн ажиллагааг явуулж байгаа мэдээлэл байна.