Хөдөлмөрийн бага чуулган болно

Хуучирсан мэдээ: 2013.05.28-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн бага чуулган болно

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны улсын хэлэлцээрт “Зохистой хөдөлмөрийн бодлогын хэрэгжилтийн асуудлаарх хөдөлмөрийн бага болон Үндэсний чуулганыг 2013 онд талууд хамтран зохион байгуулна” гэж тусгагдсан. Үүний дагуу Хөдөлмөрийн яам, МҮЭХ, АОЭНХ-тай Монгол орны 21 аймагт Хөдөлмөрийн бага чуулганыг зохион байгуулж байгаа билээ. Нийслэлийн хөдөлмөрийн газраас тавдугаар сарын 30-нд “Хаан палас” зочид буудлын хурлын танхимд нийслэлийн есөн  дүүргийг хамруулсан “Ажилтай орлоготой Улаанбаатар” сэдэвт Хөдөлмөрийн бага чуулганыг зохион байгуулах гэж байна.

Чуулганы үеэр нийслэлийн хэмжээнд Хөдөлмөрийн эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхэд тулгамдаж буй асуудлаар нээлттэй хэлэлцэх юм.

Харин ирэх есдүгээр  сард улсын хэмжээнд  “Хөдөлмөрийн үндэсний чуулган”-ыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж