Брэд Питт өөртөө онош тавив

Хуучирсан мэдээ: 2013.05.28-нд нийтлэгдсэн

Брэд Питт өөртөө онош тавив

Брэд Питт хүний нүүр таних чадваргүй болдог прозопагнози гэх өвчтэй болсон гэдэгтээ итгэлтэй болжээ. Хүн таних чадвараа алдаад байгаа тухайгаа тэрээр Esquire сэтгүүлд ярьсан байна. Ийм байдлаасаа болон хүнтэй тулж уулзахад бэрхтэй болсноо тэр хэлжээ.

Брэд Питт
Фото: Valery Hache / AFP

Мэндлэхгүй өнгөрөх эсвэл түүний нэрийг хэлж чадахгүй болдог зэргийг нь олон хүнд өөрийг нь хүндлэхгүй байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх юм. Гэтэл үнэн хэрэгтээ тийм зүйл байхгүй гэдгийг тэр хэлжээ. Хэзээ бид танилцлаа гэж асуухаар хүмүүс улам ч их гомдох болжээ гэж тэр нэмэн хэлэв. Өөрийн энэ өвчнөөс болон тэр гэр орондоо цагийг өнгөрөөх нь их болсон гэнэ.

Питт энэ талаар эмч нараас зөвөлгөө авах болно. Ийм байдалд ороод байгаа шалтгаан нь дагзны баруун доод хэсэгт авсан гэмтэл байж болох магадлалтай ажээ. Баруун хэсгийн прозопагнозитай хүмүүс хүний царайг санахгүй болдог ч харин эд зүйлийг сайн ялгадаг гэнэ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж