Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэд болон “Гал үндэстэн” холбооноос ураны асуудлаас болж мал үхэж байгаа талаар өнөөдөр “Монгол Ньюс” төвд мэдээлэл хийлээ.
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчид ураны хор нөлөөнөөс болж мал үрэгдэх, гажиг согогтой төл гарах, малчдын эрүүл мэнд доройтох, байгаль орчин бохирдох сүйдэх зэргээр төрөл бүрийн хохирол зөрчил гарах болсныг удаа дараа мэдээлсээр байгаа. Ялангуяа малчин Д.Норовсүрэнгийн олон мал уранд хордож үхсэн гэж дүгнэж байгаа юм. Тэд нутагтаа ураны хайгуулыг цуцлан зогсоож өгөхийг холбогдох байгууллагуудад нь цөөнгүй удаа хандсан ч өдийг хүртэл байдал хэвээрээ байна. “Ерөнхий сайдын тушаалын дагуу Улаанбадрах суманд ажилласан ажлын хэсэг уранаас болж мал үхээгүй” гэсэн дүгнэлтийг тэд өмнө нь эсэргүүцэн мэдээлэл хийж байсан билээ.

Энэ удаад Улаанбадрах сумын малчид санаа нэгдэн эсэргүүцэж 319 өрхийн гомдлыг цуглуулж төрийн гурван өндөрлөгт өргөх бичиг барихаар болсон байна. 2011 оноос ураны хайгуултай холбоотой байх өндөр магадлалтай байдлаар айлуудын 30 гаруй мал хорогджээ. Тиймээс цөмийн эсрэг тэмцэгчид Цөмийн эсрэг үндэсний хөдөлгөөнд (ЦЭҮХ) нэгдэж Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа гурван нэр дэвшигчийг цөмийн талаар үзэл бодлоо илэрхийлэхийг хүсч байгаагаа илэрхийллээ.
М.НАРАН