Амралт, зугаалгаар явахыг хориглолоо

Хуучирсан мэдээ: 2013.05.28-нд нийтлэгдсэн

Амралт, зугаалгаар явахыг хориглолоо

Оюутан, сурагчдын хонхны баяр, сургууль төгсөлт болон цаг агаар тогтворгүй байгаатай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн ногоон бүсэд аялал, зугаалгаар явахыг зургадугаар сарын 10-ныг хүртэл хоригложээ. Тиймээс энэ хугацаанд иргэдийг амралт, зугаалгаар явахгүй байхаас гадна үнс, нурмаа ил загай хаялгүй тагтай сав, ухсан нүхэнд хийх, техникийн аюулгүй байдлыг хангасан оч баригчтай тээврийн хэрэгсэл ашиглах, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, байгалийн гамшиг тохиолдсон үед болон учирч болох эрсдлийг цаг алдалгүй аврах албаныханд мэдээллэж байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж