Скарлет Йохансон Хилари Клинтоны дүрд тоглоно

Хуучирсан мэдээ: 2013.05.28-нд нийтлэгдсэн

Скарлет Йохансон Хилари Клинтоны дүрд тоглоно

Холливудын цуутай бүсгүйчүүдийн нэг Скарлет Йохансон АНУ-ын экс төрийн нарийн бичгийн дарга, нэртэй улстөрч Хилари Клинтоны амьдралын тухай өгүүлэх бүрэн хэмжээний кинонд тоглохоор болжээ. Уг намтарчилсан киноны гол дүрийн эзнийг сонгохдоо Скарлетээс гадна Жессика Частейн, Аманда Сейфрид, Риз Уизирспун нараас сонголтоо хийсэн гэнэ.

Хиларигийн амьдралаас сэдэвлэх тус кино одоогоор “Rodham” нэрээр нэрлэгдэж байгаа ч дэлгэцэнд гарахдаа арай өөр нэртэй байх тухай эх сурвалжууд мэдээлж байна. Киноны найруулагчаар Жеймс Понсдолт ажиллаж байгаа юм байна. Энэхүү кинонд Хилари Клинтоны Вашингтонд өмгөөлөгчөөр ажиллах байх үеэс эхлэн өнөөг хүртэлх амьдралынх нь түүхийг дэлгэрэнгүй, сонирхолтой байдлаар үзүүлэх гэнэ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж