Ким Чен Ун цэргийн ангиудад шалгалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.28-нд нийтлэгдсэн

Ким Чен Ун цэргийн ангиудад шалгалт хийжээ

БНАСАУ-ын лидер Ким Чен Ун шалгалтаар явж байх үеэрээ Хойд Солонгосын цэргийн хөлөг онгоцнуудыг далдлахыг тушаасан талаар Ренхап агентлаг дамжуулав.

Фото: AFP

Хойд Солонгосын лидер Тэнгисийн цэргийн 291 цэгт очихдоо ил зогсож байсан хөлөг онгоцнуудыг хараад дээрх сануулгыг хийсэн гэж тус орны Цахилгаан мэдээний төв агентлаг мэдээлжээ. Тэр цэг хаана байдаг, хэзээ тэнд Ким Чен Ун очсон талаар тодорхой мэдээлсэнгүй.

Ардын армийн ерөнхий командлагч онцлохдоо, дайснууд Хойд Солонгосын хүчний шилжилтүүдийг ажиглан мөрдсөөр байгаа учраас цэргийн нэгжүүдийг сайтар далдалсан байх ёстой гэжээ.

Армийг байлдааны ажиллагаанд бэлэн байхыг хангах нь чухал, үүний тулд бүх саад болсон асуудлуудыг тодорхойлохыг цэргийн бүх албадад тушаасан байна.

Сөүл, Пхеньян хоёрын харилцаа эрс хурцадсан байгаад одооноос бага зэргээр суларч байна. Ким Чен Уны Хятадад илгээсэн тусгай элч Чхве Рён Хэ саяхан мэдэгдэхдээ БНАСАУ нь зургаан талт гэрээг сэргээхийн төлөө байна гэж хэлсэн юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж