БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шинэ Ерөнхий сайд Ли Кэцяны Германд хийсэн анхны айлчлалын үеэр эдийн засаг, соёл, улс төрийн салбарт хамтран ажиллах талаар олон гэрээ хэлцэлд гарын үсэг зурцгаажээ. Хятадын Ерөнхий сайд канцлер Ангела Меркельтай ням гаригт уулзах үеэр 17 гэрээ хэлцэл байгуулав. Аж үйлдвэрийн хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхэд тэдний ихэнх нь чиглэгдсэн байна.
Тухайлбал, авто машин үйлдвэрлэлийн “VW” концерн Хятадын SIAC түншүүдийнхээ хамт Чагша хотын тойрогт үйлдвэр босгоно. Шинжаан-Уйгарт BASF химийн концерн хятад компаниудтай нийлэн хамтарсан хоёр үйлдвэр бариулах гэнэ. Цахим техник, эрчим хүчний Siemens гүүр, ус төрөгчийн боловсруулалтын салбар болон хийн турвиний үйлчилгээний талаар хятадуудтай тохиролцоо хийжээ. Германы хөлөг онгоц үйлдвэрлэх захиалгыг Хятад авсан байна.
Герман-Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн явцад сайд нар эрчим хүч ба хөдөө аж ахуйн салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих гэрээнд гарын үсгээ зурлаа. Соёл болон хэлний солилцооны хөгжлийг дэмжих талаар хоёр орон тохиролцжээ.
Европын холбооны орнуудад Хятадын хямд нарны эрчим хүчний технологийг нийлүүлэхдээ Евродын холбооны демпингийн эсрэг хууль журманд нааштайгаар хандахыг Меркель Хятадын Ерөнхий сайдаас хүсэв.