Шувууны сангаснаас эрчим хүч гарган авч болно

Хуучирсан мэдээ: 2013.05.28-нд нийтлэгдсэн

Шувууны сангаснаас эрчим хүч гарган авч болно

Энгийн үгээр тайлбарлая. Хүн амьтаны ялгадас агаартай урвалд орон задрах явцад хэд хэдэн төрлийн хий ялгардаг байна. Эдгээр хийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэж болох бөгөөд Япон улсад энэ төрлийн жижиг эрчим хүчний үүсвэрүүд нэлээдгүй байдаг. НВЦ компаний байгуулж байгаа Нэг сая шувууны аж ахуйн төслийн хүрээнд шувууны сангаснаас эрчим хүч гарган авах боломжтой бөгөөд одоогийн байдлаар судалгааны ажил үргэлжилж байна. Мөн шувууны сангаснаас газар тариаланд ашиглах сайн чанарын бордоо гарган авч болдог. НВЦ компанийхан шинээр байгуулагдаж байгаа нэг сая шувууны аж ахуйгаас хаягдал бага гаргадаг экологид ээлтэй аж ахуй байхаар эхнээс нь төлөвлөсөн байна.

А.АМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж