
-Ажил хаялт үргэлжилж байгаа юу. Ямар нэгэн шийдэлд хүрсэн үү?
-“Петро Чайна Дачин тамсаг” компанийн Ерөнхийлөгч манай улсад ирээд байгаа. Тиймээс компанийн удирдлагууд уулзаж, зөвшилцөлд хүрэхийг ажилчдаас хүссэн. Бид энэ хүсэлтийг хэлэлцээд өчигдөр орой 18.00 цагийн үед ажил хаялтаа түр зогсоож, компанийн удирдлагуудтай уулзахаар шийдсэн.
-Нийслэлд ирж уулзах уу?
-Тийм, Ажил хаялтыг удирдах хорооны гишүүд одоо нийслэл рүү ирж яваа. Ирмэгц бид зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцэх болно.
-Та бүхний зүгээс ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Монголд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын ажилчдын цалин ойролцоогоор 1000 орчим ам.доллар байдаг. Гэтэл манай компанийн ажилчдын дундаж цалин 300-400 ам.доллар байгаа юм. Бид бүх ажилчдын цалинг 100 ам.доллараар нэмэхийг шаардаж байгаа. Ажилчид 40 хоног өдөр, шөнөгүй амралтын өдөргүй ажиллаж байж энэ цалинг авч байгаа шүү дээ. Тиймээс цалинг 40 хоногт тооцож олгодгийг багасгаж, 28 хоног болгохыг шаардаж байгаа юм.