
“Хайр минь юм уу”, “Хайрын охин” гэх дуугаараа олонд танигдсан залуу дуучин Э.Номин Энэтхэгт сурч байгаа. Э.Номингийн аав Энэтхэг улс руу Элчин сайдаар томилогдсон учир тэд гэр бүлээрээ Энэтхэг рүү нүүжээ. Дуучин бүсгүй Энэтхэгийн Дели хотод Европ хэл, Соёл судлал-харилцаа гэх хос мэргэжлээр суралцаж байгаа юм. Тэрбээр энэ хавар сургуулиа төгсөх бөгөөд ирэх удахгүй Монголдоо ирэх гэнэ. Өнөөдөр тэрбээр өөрийн facebook хуудсандаа “Би удахгүй Монголдоо очиж, уран бүтээлээ хийх болно” хэмээн бичжээ.
Дуучин Э.Номин өнгөрсөн зун амралтаараа Монголд ирж “Мамма Миа” мюзикл уран сайхны кинонд тоглоод амжсан юм.
М.Анир