Цаг уурчид далайн шуурга нэмэгдэхийг сануулжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.28-нд нийтлэгдсэн

Цаг уурчид далайн шуурга нэмэгдэхийг сануулжээ

Америкийн цаг уурчид ирэх сарын 1-нээс эхлэн хагас жил үргэлжлэх Атлантын далайн шуурганы улирал нь энэ жилийн хувьд ноцтой болно гэж дүгнэж байна.

Нийтдээ далайн шуурга 20 удаа, далайн хар шуурга 11 удаа гарахааас тэдний зургаа нь хамгийн хүчтэй байх болно гэж цаг уурчид мэдээлжээ. Өнгөрсөн онд 19 далайн шуурга болсны ес нь далайн хар шуурга болжээ. Тэдний хоёр нь 111 миль / цагийн хурдтай салхины хүчтэй байсан юм. Үүнд 50 тэрбум ам.долларын хохирол авчирсан Сэнди хар салхи орж байгаа.

Колорадогийн Их Сургууль өөрийн дүгнэлтээ сарын өмнө хийсэн байна. АНУ-д маш хүчтэй нэг шуурга ирнэ гэх магадлал 72 хувьтай байгааг цаг уурчдын дүгнэлтэд өгүүлсэн байна. Энэ нь 1980-90 онуудтай харьцуулахад шуурга 50 хувиар нэмэгдэх магадлалтай гэж Нью-Йоркийн Их сургуулийн физикийн профессор Мичио Каку дүгнэлтэд дурьдагджээ. Атлантын далайн температур нэмэгдэж байгаа нь үүний гол шалтгаан болж буйг дурьджээ. Мөн тэрбээр “Бид шинэ шуурганд бэлэн байх ёстой” гэж Каку "CBS This Morning" телевизид өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж