1951 бүртгэлтэй ажилгүй иргэн байна

Хуучирсан мэдээ: 2013.05.28-нд нийтлэгдсэн

1951 бүртгэлтэй ажилгүй иргэн байна

Дархан-Уул аймгийн хэмжээнд өнөөдрийн/05.27/ байдлаар нийт 1951 бүртгэлтэй ажилгүй иргэн байна.  2013 он гарснаас хойш 985 ажлын байрны захиалга ирсэн. Ажилд зуучлагдан орсон хүний тоо 806 байна. Одоогийн байдлаар ажлын байрны захиалга 130 байна. Ажлын байрны захиалгыг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар нь авч үзвэл хамгийн их ажлын байр бий болгож буй салбар нь боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээ, барилгын салбарууд байна.

Орхон, Хонгор, Шарын гол суманд "Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 5-р сарын 15-наас 20-ны өдрүүдэд зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр ажилгүй 129 иргэн хамрагдаж мэдээлэл авсан байна.

Орхон, Хонгор сумын ЕБСургуулийн ахлах ангийн нийт 108 сурагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөөг өгсөн.

ЖДҮ-ийг дэмжих төсөл нийт 114 төсөл хүлээн авсан. Үүнээс:

  • Орхон сум-16
  • Хонгор сум-7
  • Шарын гол сум-1
  • Дархан сум-90 төсөл хүлээн авсан.

Төслийн сонгон шалгаруулалтыг 2013 оны 5-р сарын 29-нд Залуучууд театрт нээлттэй зохион байгуулах гэж байна.

Хөдөлмөрийн бага чуулган” 2013 оны 5-р сарын 30-ны 08:30 цагт Залуучууд театрт болох тул иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд өргөнөөр оролцохыг урьж байна.

Эх сурвалж: darkhanith.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж