
Их өлсгөлөнгийн жилүүд буюу 1990-1998 оны хооронд тус улсын нийт хүн амын арван хувь нь өлсгөлөнгийн улмаас амь насаа алджээ.
Харин энэ талаарх бодит үнэн материал Монголчуудын гарт одоог хүртэл тэр бүр олдож байсангүй. Нэг хүний дангаар ноёрхох систем чухам ямар аймшигт хүргэж болох талаар "Лос Анжелес Таймс" сонины Бээжин дэх салбарын даргаар ажилладаг хатагтай Барбара Демик "Атаархах зүйл үгүй" номондоо нэгд нэггүй дурьджээ. Түүний эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төрлөөр бичсэн энэхүү номыг Ш.Энхжаргал орчуулсан бөгөөд сэтгүүлчдийн хувьд ширээний ном болоод зогсохгүй, бусад хүмүүсийн хувьд тун ч уншууштай ном болжээ.
С.Сүндэр