
Тэр зүгээр л хэн нэгэн/гэгээрсэн/-тэй уулзсанаар нимгэрч, уулзахгүй бол зузаардаг зүйл гэж үү. “Хавар чи юу тарина. Намар түүнийгээ хурааж авна” гэсэн бурхан багшийн сургаал нь хүний үйлийн үрд хамгийн энгийн, тохиромжтой тодорхойлолт юм. Хүний жаргах, зовох нь хэн нэгэн дээд эзэн тэнгэрийн хайр ивээл, ял шийтгэл гэж тайлбарладаг байсан буурангуй хуучин үзлийг няцаан хүний жаргах зовох шалтгаан нь гаднаас бус, хүн өөрийн үйлдсэн сайн муу үйлтэй нь холбоотой байдаг учир үйлийн үрийн сургаалыг Бурхан багш сургаал номондоо үлдээсэн байдаг. Тиймдээ ч үйлийн үр гэдэг нь хувь хүний биеэр болоод сэтгэлээр үйлдсэн сайн муу үйлдэлээс хамаардаг гэдэг. Бөө, шашин, зурлага зурхайд хэт их итгэж, мухар сүсгэндээ амьдралаа даатгаж байснаа одоо бүр байчихаад өөрийнхөө хийсэн үйлийн үрийг хэн нэгэнтэй уулзсанаар арилчихна хэмээн бодоцгоож, түүндээ итгэдэг болж.
“Худлаа ярьсан, хулгай хийсэн” гэм нүгэлээ тэр хүнтэй уулзсанаар ариллаа гэж бодох нь эмгэнэлтэй юм. Гэтэл үйлийн үр гэдэг чинь зөвхөн чиний хийсэн үйл. Тийм ч учраас хариуцлагыг нь зөвхөн чи л үүрнэ. Би бүх шашныг хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ мухар сүсэг, тэрхүү сүсгээрээ амьдралаа залж явах нь өрөөсгөл юм.