“Ажилтай, орлоготой Улаанбаатар” сэдвээр зөвлөлдөнө

Хуучирсан мэдээ: 2013.05.27-нд нийтлэгдсэн

“Ажилтай, орлоготой Улаанбаатар” сэдвээр зөвлөлдөнө

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны улсын хэлэлцээрт “Зохистой хөдөлмөрийн бодлогын хэрэгжилтийн асуудлаарх хөдөлмөрийн бага болон Үндэсний чуулганыг 2013 онд талууд хамтран зохион байгуулна” гэж тусгагдсан юм.

Үүний дагуу Хөдөлмөрийн яам, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоод хамтран 21 аймагт Хөдөлмөрийн бага чуулганыг зохион байгуулж байгаа бол энэ сарын 30-нд нийслэлийн есөн дүүргийг хамруулсан “Ажилтай орлоготой Улаанбаатар” сэдвийн дор тус чуулганыг хийхээр болжээ. “Хаан палас”-т 09.00 цагт эхлэх энэхүү чуулганаар нийслэлийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлт ямар байгаа, ажил олгогч нарын зүгээс аль мэргэжлээр мэргэжилтэй ажилтан авах захиалга өгч байгаа, Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхэд бизнес эрхлэгчдэд ямар бэрхшээл тулгамдаж буйг нээлттэй хэлэлцэх болжээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж