“Түмэнд ойрхон төрийн үйлчилгээ” аян өрнөж байна

Хуучирсан мэдээ: 2013.05.27-нд нийтлэгдсэн

“Түмэнд ойрхон төрийн үйлчилгээ” аян өрнөж байна

Баянгол дүүрэг 17 хороондоо Иргэний танхим байгуулан, үүд хаалгаа нээгээд байгаа. Төрийн бодлого шийдвэрт иргэний оролцоог хангах, иргэдийн амьдралд хэрэг болох сургалт зохион байгуулах, мөн урлаг, спортын арга хэмжээнд хамруулах, эрүүл мэнд болоод боловсрол, амьжиргаанд нэмэр болохуйц бүхий л төрлийн арга хэмжээнд иргэдийн оролцоог хангахад энэхүү Иргэний танхим гүүр нь болох зорилготой.

Тиймээс Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар хамтран “Түмэнд ойрхон төрийн үйлчилгээ” аяныг эхлүүлээд байна. Аяны хүрээнд Засаг даргын Тамгын газар болоод түүний харьяа хэлтэс, газрууд 23 хороондоо тодорхой хуваарийн дагуу ажиллаж, иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа юм. Товчхондоо иргэд төрийн үйлчилгээ авах гэж дугаарладаг байсан бол одоо төр танд очиж үйлчилчилж байна. Аян өрнөж буй энэ өдрүүдэд дүүргийн Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэсийнхэн иргэдийн дунд эрэлт ихтэй байгаа юм. Мөн Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс, Дэд бүтэц, тохижилтын хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэлийнхэн ачаалал ихтэй байна. Аян зургадугаар сарын 12-ныг дуустал үргэлжилнэ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж