
Үндэсний соёл, амралтын хүрээлэнд өрнөөд буй газрын маргаантай холбоотойгоор өнгөрсөн баасан гаригаас эхлэн зарим телевизийн сувгаар “Hero” энтертайнмэнтаас бэлтгэн гаргадаг “100 чухал сэдэв” нэвтрүүлгийн нэгэн цуврал дугаарт паркийн асуудлыг хөндөж, үүгээр сэтгүүл зүйн зарчмыг хэт зөрчсөн гэлээ. Тиймээс сэтгүүл зүйн зарчмыг зөрчсөн үйлдлийг нь эсэргүүцэж, тус нэвтрүүлгийг бэлтгэн гаргадаг багийнхны эсрэг шүүхэд гомдол гаргасан гэнэ. Мөн тус нэвтрүүлгээр залуусыг доромжлон гутаасан уг, хэллэг ашигласан учраас нэвтрүүлгийн уран бүтээлчдийн баг уучлал гуйх ёстой гэж Залуучуудын холбоо болон “Паркаа аваръя” хөдөлгөөнийхөн үзэж байна.
У.БОЛОР