NBA-ын дорнод бүсийн аваргын төлөөх гурав дахь тоглолтод “Майами Хит” өрсөлдөгч “Индиана Пэйсэрс” багийг 114:96-ийн харьцаатай буулган авч, цувралыг тэргүүлж эхэллээ. “Индиана Пэйсэрс”-ийн талбайд болсон энэхүү тоглолтод Дэвид Уэст 21 оноо, Рой Хиббэрт 20 оноо, 17 удаа самбараас бөмбөг авч, багаа тэргүүлсэн ч “Хаан” Жэймс тэргүүтэй “Майами Хит”-ийн өмнө хүчин мөхөстөв. Харин “Майами”-гийн их гурвал энэ тоглолтод жигдхэн тоглож, Дуэйн Уэйд 18, ЛеБрон Жэймс 22, Крис Бош 15 оноо авч, багаа ялалтад хөтөлжээ.
Харин өрнөд бүсийн аваргын хувь заяа шийдэгдсэн гэхэд болно. Өрнөд бүсийн аваргын төлөөх цувралыг “Сан Антионо Сперс” баг “Мемфис Гриззлис”-ийг 3:0-ийн харьцаатай тэргүүлж байна. АНУ-ын улсын мэргэжлийн спортын түүхэнд цувралд 3:0-ээр харьцаатай хожигдож байгаад, дөрөв дараалан хожиж цааш шалгарсан тохиолдол одоогоор үгүй. Тиймээс “Мемфис” их түүхийн эсрэг “сүүлийн” тоглолтоо хийх болж байна.
Б.БИЛЭГ









