Цахилгаан үйлдвэрлэдэг гутал

Хуучирсан мэдээ: 2013.05.27-нд нийтлэгдсэн

Цахилгаан үйлдвэрлэдэг гутал

Дэлхий нийтийн эрчим хүчний хэрэглээ асар хурдацтай өсөн нэмэгдэж, уг хэрэгцээг хэрхэн хангах тухай асуудал толгойны өвчин болоод байгаа билээ. Уг асуудлаар “Rice” их сургуулийн Инженер механикийн ангийн хэсэг оюутнууд судалгаа хийж нэгэн бүтээлч санааг олжээ. Тэд гуталдаа зүүгээд явдаг нэгэн нэмэлт төхөөрөмж бүтээсэн ба энэ нь хүн алхах үед цахилгаан үйлдвэрлэх боломжтой гэнэ.

Хүний алхаж гишгэж буй механик үйлдэл цахилгаан үйлдвэрлэх ба тэдний энэ ажил амьдралд нэвтэрч хүн болгон цахилгаан үйлдвэрлэдэг гуталтай болчихвол томоохон өөрчөлт авчрах аж.

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=AwNpL1zSvVU#!

Г.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж