
“Variety” сэтгүүлд мэдээлснээр Жанет Жексон шоу бизнесийн салбарт хамгийн амжилттай яваа алдартан гэнэ. Тэрбээр өнгөрсөн онд аялан тоглолтоос 458 сая ам.доллар, “Дурлалын дуу”, “Гажигтай профессор-2” зэрэг киногоороо 304 саяыг, цомгийн борлуулалтаас 260 сая, бусад шоу, арга хэмжээ, ном бичсэн зэргээс 81 сая ам.долларын орлого олжээ. Тэрбээр саяхан Арабын ертөнцийн саятан Виссам Аль Манатай хуримласан билээ.
Албан ёсоор тэрбумтны жагсаалтад бичигдсэн Жанет ийнхүү тэрбумтан одод болох Опра Уинфри, Стивен Спилберг, Жоан Роулинг, Жулии Луис-Дрейфус нартай зэрэгцэх боллоо.
Ш.МЯГМАР