Д.Болд өөрийнхөө дүрд тоглоно

Хуучирсан мэдээ: 2013.05.27-нд нийтлэгдсэн

Д.Болд өөрийнхөө дүрд тоглоно

Үргэлж л содон уран бүтээлээр сонсогч фенүүддээ бэлэг барьж, үеийнхнээсээ өөрөөр сэтгэж чаддаг Төрийн соёрхолт дуучин Д.Болд үндэсний хэв маягыг поп урсгалтай хослуулан “Монгол поп” хэмээх хоёр ч цомгоо худалдаанд гаргаснаасаа хойш хэсэг нам гүмхэн болсон. Төрийн соёрхолт хүртсэн цагаасаа  хойш олон янзын хэл амтай тулгарсан тэрээр “Төрийн соёрхолт” гэх цол гуншиндаа дарагдахгүйн тулд урьд өмнөхөөсөө ч илүү хичээл зүтгэл гаргах болсон гэдэг.

Харин сүүлийн үед ямар нэгэн дуу, хуур хийлээ гэж дуулдахгүй байсан Төрийн соёрхолт маань кинонд тоглох гээд тунчиг завгүй явсан сурагтай. Тэрээр “усны гудамж” нэртэй олон ангит кинонд өөрийн бодит амьдралынхаа нэгээхэн хэсэгт өөрийнхөө буюу дуучин Д.Болдын дүрийг бүтээж байгаа гэнэ. Уг киноны ерөнхий продюсерээр “Сэмүүн” студийн захирал Б.Баяр, зохиолчоор нь “Ларьдма” киноны зохиолч Д.Төрмөнх нар ажиллаж байгаа аж. Дуучин Д.Болдын тухайд шинэхэн жүжигчдийн дэргэд бас ч үгүй “хуучин гар”. Тэрээр “Би чамд хайртай 2” киноны Баяраагийн дүрийг чадамгай бүтээж олны талархлыг хүртээд авсан шаггүй сайн уран бүтээлч юм.

Эх сурвалж: www.GrandNews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж