Хакухо 25 дахиа түрүүлж, Асашёорюүтэй эн зэрэгцлээ

Хуучирсан мэдээ: 2013.05.26-нд нийтлэгдсэн

Хакухо 25 дахиа түрүүлж, Асашёорюүтэй эн зэрэгцлээ

Хакухо дээд амжилтаа ахиуллаа

Мэргэжлийн сумогийн тавдугаар сарын Нацү башёд Монгол Улсын Гавьяат тамирчин Хакухо М.Даваажаргал 15 давж, түрүүллээ. Ингэснээр  Хакухо М.Даваажаргал 25 түрүүнийхээ арван удаад нь нэг ч уналгүй түрүүлсэн цорын ганц сумоч болж байна.  Токио хотын Кокүгикан сумогийн ордноо 15 өдөр үргэлжилсэн Нацү башёгийн сүүлийн өдрийн барилдаанд Хакухо Харумафүжи Д.Бямбадоржийг давснаар есөн башёд уналгүй түрүүлсэн дээд амжилтаа ахиулж чадлаа.

Мөн Нацу башёд түрүүлснээрээ Хакухо их аварга Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашорюү Д.Дагвадоржтой адил 25 түрүүтэй боллоо.

Б.БИЛЭГ

 

Монгол сумочид Нацу башёд хэрхэн барилдсан дүн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж