ЭСЯ, Консулын газар нээх асуудлыг хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2013.05.26-нд нийтлэгдсэн

ЭСЯ, Консулын газар нээх асуудлыг хэлэлцэв

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар зарим улсад ЭСЯ, Консулын газар нээн ажиллуулах асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, Бүгд Найрамдах Индонез улсын нийслэл Жакарта хот, Холбооны бүгд найрамдах Бразил улсын хийслэл Бразилиа хотод Элчин сайдын яам нээн ажиллуулах, Лалын Бүгд Найрамдах Афганистан улсын нийслэл Кабул хотод Элчин сайдын яамны үйл ажиллагааг сэргээх, Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хот, Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Ерөнхий консулын газар, БНХАУ-ын Хайлаар хот, БНСУ-ын Пусан хотод Консулын газар тус тус нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байна.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж