Амтат гуа ба 16 мянган ам.доллар

Хуучирсан мэдээ: 2013.05.26-нд нийтлэгдсэн

Амтат гуа ба 16 мянган ам.доллар

Японы Хоккайдо мужийн Юбари гэх нэгэн жижиг хотын зах дээр юбари сортын хоёр амтат гуаг хаврын уламжлалт дуудлага худалдаанд оруулж, зарсан тухай  MSN онцолжээ.

                           Амтат гуа юбари
Худалдаа таван минут үргэлжилж, хоёр юбарийг 1,6 сая йен /16 мянга орчим доллар/-ээр буюу өнгөрсөн жилийнхээс 600 мянган йенээр илүү зарсан байна. Энэ жилийн анхны  юбарийг жимс ногоо тариалдаг нэгэн фермийн эзэн худалдан авсан ба уг жимсээрээ фермд нь дадлага хийхээр ирдэг хүүхдүүдийг дайлна хэмээн ярьжээ.

Амтат гуа энэ жил оройтож гарсныг дөрөвдүгээр сард хүйтэн байсантай холбон тайлбарлаж байгаа аж. Юбари сортын энэхүү амтат гуаг өөр сортын амтат гуайтай холилдуулж гарган авчээ. Энэ жимс нь нимгэн ногоон хальстай, зөөлөн үр жимстэй гэнэ. Юбарийг бэлгэнд ирүүлэх нь их байдаг ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж