
Нөүтбүүк 2,5 Ггц процессортой, 4 Гбайт санамжтайгаас гадна Lamborghini компанийн бэлэгдэл болсон шар өнгөтэй аж.
Харин энэ нөүтбүүкний бүрэлдэхүүн хэсэг болсон Lamborghini Tag Heuer Meridist гар утас энэ өндөр үнийг тодорхойлж байгаа юм. Гар утас 1,9 инч дэлгэц нь индранил чулуун дэлгэцтэй, 2 мегапиксель камер, mp 3 хөгжим, Bluetooth болон батарейний өндөр хүчин чадалтай.
360 мянган ам.долларын үнэ нөүтбүүкний хувьд хэт өндөрт тооцогдохгүй байна. Учир нь Luvaglio London фирмын үнэт эрдэнийн чулуу болон металлаар чимсэн нөүтбүүк нэг сая ам.долларын үнэтэй ажээ.
Н.Тунгалаг