Улаанбаатарт 15 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2013.05.26-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 15 хэм дулаан байна

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 8-13 градус, Алтайн өвөр говь болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр 20-25 градус, говь талын нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 14-16 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 градус дулаан, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 858 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

27-нд зарим газраар, 28-нд зүүн зүгийн нутгаар, 29-нд нутгийн баруун хойд хэсгээр, 30-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи хугацааны эхээр говь талын нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. 27-28-нд ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 10-15 градус дулаан байна. 29, 30-нд дулаарна.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж