
W15-ийн ерөнхий эд ангийн хувьд гурван инчийн хэмжээтэй HVGA мэдрэгчтэй дэлгэц, 3,2 мегапикселийн камер, 600 мегагерцийн хүчин чадалтай процессор, тусгай хөгжмийн чип зэрэгтэй бөгөөд Walkman-ийн онцгой содон аппликэйшнүүдийг суулгаж өгчээ. Харин Android үйлдлийн системийн талаар дэлгэрэншүй мэдээллийг хараахан дэлгээгүй байна. Үйлдвэрлэгчид энэхүү гар утсыг дөрөвдүгээр сарын сүүл эсвэл тавдугаар сарын эхээр худалдаанд гаргаж эхлэхээр төлөвлөжээ.
Б.Энхцэцэг