Теннисний корт ба гоо үзэсгэлэн

Хуучирсан мэдээ: 2013.05.25-нд нийтлэгдсэн

Теннисний корт ба гоо үзэсгэлэн


Талбайн теннисний оны хоёр дахь “Их дуулга” болох Францын нээлттэй тэмцээн маргааш Францын Парис хотноо эхлэх билээ. Теннисний кортон дээр шилдэг тоглолтыг үзүүлдэг ч, түүгээр ч барахгүй гоо үзэсгэлэнгээрээ олныг татах теннисчид олон. Тэр дундаа энэ цагийн шилдгүүдээс ОХУ-ын Мария Шарапова, Сербийн Анна Иваннович нар үзэсгэлэн гоогоороо шүтэн бишрэгчдээ чимэж ирсэн.

Тус тэмцээний өнгөрсөн жилийн аварга Мария Шараповагийн бэлтгэл тун сайн байгаа бол 2008 онд Парисийн кортон дээр шилдэг нь байж түрүүлж байсан Анна Иванновичийг ч цом өргөхөд эргэлзэхгүй билээ.

Ч.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж