
Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны Дээд зөвлөлийг татан буулгах, хууль бус орлогыг хураан авах, эсэхийг энэ сарын 30-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд дэнсэлнэ. “Сууц өмчлөгчдийн холбоо гэдэг байгуулага байсаар атал Дээд зөвлөл гэж бас нэг байгууллага байх ёсгүй. Өнгөрсөн арван жилийн хугацаанд нийт 500 гаруй сая төгрөгийг хууль бусаар иргэдээс хураан авсан” гэх үндэслэлээр шүүхэд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас СӨХ-ны Дээд зөвлөлийг өнгөрсөн нэгдүгээр сард шүүхэд өгсөн юм.
Одоогоор СӨХ-ийн Дээд зөвлөлийн даргаар УИХ-ын гишүүн Д.Арвин ажиллаж байгаа.
Д.ЖАРГАЛ