Сирид сурвалжлага хийсэн Оросын телевизийнхэн сөрөг хүчнийхний Алеппо хотын ойролцоо хэрэглэсэн байж магадгүй химийн зэвсгийн талаарх баримтыг НҮБ-д хүргүүлжээ.
Фото: EPA
“НҮБ-ын зэвсэглэл хураах асуудал эрхэлсэн төлөөлөгч Анжела Кейны алба материалуудыг хүлээн аваад орчуулан буулгаж байна” гэж Дэлхийн хамтын нийгэмлэгийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгчийн орлогч дарга Фархан Хак оросуудаас материал хүлээн авсны дараа мэдэгджээ.
Оросын Телевиз, радиогийн улсын хорооны тусгай сурвалжлагч Анастасия Попова НҮБ-д видео бичлэг дамжуулснаа өмнө нь мөн хэлсэн байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР