
Энэ үеэр Холливудын нэрт жүжигчний хөгжилтэй гэмээр нэгэн агшин студийн камерт бичигджээ. Учир нь KCPQ-д “Now You See me” кинонд хамтран тоглосон жүжигчин Майкл Кейнтэй хамтдаа ирсэн Морган нэвтрүүлгийн үеэр зүүрмэглээд авчээ. Тэрээр Кейнийг киноныхоо талаар хөтлөгчтэй ярилцаж байх хооронд ийнхүү дуг хийснийг үзэгчид болоод студид байсан хүмүүс нэг их анзаараагүй ч телевизийн камерт хэд хэдэн удаа зүүрмэглэсэн нь бичигдсэн байна.
Түүний тоглосон “Now You See me” кино энэ сарын 31-нд Америкт албан ёсоор нээлтээ хийх аж.
Э.АНХТУЯА

