Сирийн сөрөг хүчин хэлэлцээр хийхэд бэлэн гэв

Хуучирсан мэдээ: 2013.05.25-нд нийтлэгдсэн

Сирийн сөрөг хүчин хэлэлцээр хийхэд бэлэн гэв

Сирийн сөрөг хүчний Үндэсний эвсэлээс ирэх зургадугаар сард Швейцарийн Женев хотод болох олон улсын энхийн чуулга уулзалтанд оролцохоо мэдэгджээ. Түүнчлэн сөрөг хүчний эвслийн зүгээс дарангуйлагч Башар аль-Ассадыг суудлаасаа буухыг зөвшөөрөхийн бол энхийн гэрээ хэлэлцээр хийхэд бэлэн байна хэмээсэн байна. Үүнээс өмнө Сирийн Засгийн газрын зүгээс дээрх чуулга уулзалтанд оролцох бодолтой байгаа хэмээн мэдэгдэж байсан юм. Түүнчлэн АНУ болон ОХУ тэргүүтэй гадаадын хүчирхэг орнуудын зүгээс ирэх сард Женевт болох энхийн чуулга уулзалтыг далимдуулан Сирид хоёр жил гарангийн хугацаанд үргэлжилж буй зөрчил, мөргөлдөөнийг эцэслэнэ гэдэгт ихээхэн найдлага тавьж байгаа аж.

Үүнтэй зэрэгцэн Сирийн сөргөлдөгч талууд өчигдөр Хомс хот болон Ливаны хилийн хооронд орших стратегийн чухал ач холбогдолтой Кусайр хотын төлөө ширүүн тулаан хийжээ. Сирийн Засгийн газартай хамраад буй Хезболлах бүлэглэлийн зүгээс Кусайр хот дахь босогчдын эсрэг ширүүн дайралт хийсний улмаас олон тооны босогч амь үрэгдсэн гэж Санаа агентлагт  мэдээлсэн байна.

НҮБ-ын мэдээлснээр Сирид хоёр жил гарангийн хугацаанд үргэлжилж буй зөрчил мөргөлдөөний улмаас 80 мянган хүн амь үрэгдэж, 1,5 сая хүн эх орноосоо дүрвээд байгаа аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж