
Гуравдугаар сард АНУ-д 162,000 ажлын байр нэмэгдсэн гэсэн статистикийг АНУ-ын Засгийн газар мэдээлсэн. АНУ-ын хөрөнгийн биржүүд дээр ч гэсэн сэргэлтийн шинжүүд мэдрэгдэж эхлээд байгаа. “Standard & Poor 500” индекс он гарсны дараа нэг удаа огцом буурсан ч гуравдугаар сараас хойш 7.2 хувиар өсөөд байна. Дэлхийн худалдааны гол валютуудтай харьцах ам.долларын ханш гуравдугаар сард сул байсан нь америкийн бараа бүтээгдэхүүн хямд байх нөхцөлийг хангаж, дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадварыг нь дээшлүүлсэн.
АНУ-ын экспортын чадавхийг дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй гэж Ерөнхийлөгч Барак Обама ярьж байгаа бөгөөд жижиг бизнесийг дэмжихэд зарцуулдаг төсвийн хэмжээг 50 хувиар нэмэгдүүлж жилийн зургаан тэрбум ам.доллар болгохоор төлөвлөж байна. Хятадын зах зээлдээр нийлүүлж байгаа америк машины худалдаа мөн нэмэгдэж байна. Америкийн “General Motors” компани 2011 оны сүүл гэхэд Хятадад 25 шинэ буюу шинэчилсэн загвар гаргах гэж байгаа бөгөөд энэ жил Хятадад хоёр сая ширхэг машин зарахаар төлөвлөж байгаагаа мэдэгдээд байна.
Т.Санаа