
Мария Шараповагийн ойрын гэх эх сурвалжийн хэвлэлд өгүүлснээр бол Димитровт энэхүү бэлэг маш их таалагдсан гэнэ.
Мария Шарапова дэлхийн хамгийн өндөр орлогтой тамирчин бүсгүйчүүдийн нэгд тооцогдоог тул энэ мэтийн бэлгийг өгөх чадал байгаа нь тодорхой. Хэдийгээр Димитров Шараповагаас харьцангуй бага орлого олдог ч гэсэн хариуд нь томоохон бэлэг барихыг хүсч байгаа ажээ.
Болгарын теннисчин Григор Димитров одоогоор дэлхийн чансааны 28-д бичигдэж байгаа юм. Хэдэн тэмцээнд дараалан амжилттай оролцоход л тэрээр эхний 20-д багтаж, улмаар орлого үлэмж хэмжээгээр нэмэгдэх магадлал өндөр байна.
Мария Шарапова гурван жилийн турш найзалсан сагсан бөмбөгч Саша Вуячичаас өнгөрсөн оны есдүгээр сард харилцаагаа тасалснаас хойш хэдэн сарын турш ганцаараа яваад, энэ оны гуравдугаар сараас эхлэн Димитровтой нэр холбогдож эхэлсэн юм.
Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: www.new.mn