Орос Хятадын туршлагыг судална

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Орос Хятадын туршлагыг судална

ОХУ-ын гол блогуудын нэг кибер халдлагад өртсөний дараа тус улсын засгийн газар вебэд тавих хяналтыг үүсгэхээр бусад улсын туршлагыг судалж эхэлжээ. Туршлага судлах орнуудын жагсаалтын эхэнд Хятад улс бичигдсэн байна. ОХУ-ын засгийн газрын зүгээс кибер халдлага болох хүртэл интернэтэд ямар нэг хараа хяналт, хамгаалах бодлогыг бүрдүүлж, тогтоогоогүй байсан бөгөөд 2012 онд тус улсад болох ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө интернэтийг хянах, хамгаалах тухай журмыг гаргахаар судалгааны ажлыг эхлүүлээд байгаа юм.

Оросын ихэнх телевиз, радиогийн байгууллага нь төрийн өмчид харъяалагддаг тул интернэт бол үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх цорын ганц арга зам. Блогууд дээр Оросын төрийн удирдлагуудыг их хэмжээний хээл хахуульд идэгдэж, төрийн нууцыг задруулдаг гэх мэт булхайтай, сул талуудыг нь чөлөөтэй шүүмжлэн бичдэг бөгөөд эхнээсээ хакеруудын халдлагат өртөж эхэлсэн нь интернэт орчинд цензур тогтоох гол шалтгаан болжээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж