Цэргүүд Богд уулын орчмыг цэвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2013.05.24-нд нийтлэгдсэн

Цэргүүд Богд уулын орчмыг цэвэрлэнэ

Дархан цаазат газар нутгаас нойтон мод бэлтгэхийг хориглосон хуулийн заалт бий. Энэ заалтыг ягштал биелүүлдэг ганц газар нь Богдхан уулын захиргаа гэж болно. Сүүлийн жилүүдэд  дархан цаазат ууланд ойн түймэр удаа дараа гарсны дээр ойн цэвэрлэгээ арчилгаа хийгээгүйгээс Богдхан уулын ойг цэвэрлэх шаардлагатай болжээ. Тиймээс Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Батлан хамгаалах яамтай хамтран ажиллах хүрээнд Богд уулын унанги мод, түймэрт шатаж түлэгдсэн газрыг цэргүүдээр цэвэрлүүлэхээр болсон байна. Ойн цэвэрлэгээ арчилгааг хэрхэн хийх талаар мэргэжилтнүүдийн зөвлөгөөний дагуу цэвэрлэгээг хийх ажээ. Ой хээрийн бүсэд аялж зугаалахыг хориглосон хуурайшилтын үеийг өнгөрөөгөөд, бороо хур ороод эхэлмэгц Богд уулын цэвэрлэгээг эхлүүлэхээр төлөвлөжээ. Цэвэрлэгээ Богд уулын Төрхурахын амнаас эхэлнэ.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж