Петровисчууд шилдгээ шалгарууллаа

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Петровисчууд шилдгээ шалгарууллаа

Газрын тосны салбар үүсч хөгжсөний 70 жилийн ой, “НИК” ХХК үүсч хөгжсөний түүхт 70 жилийн ойг тус тус тохиолдуулан “Петровис” компанийн хамт олон теннис, боулинг, ширээний теннис, сагсан бөмбөг, гар бөмбөгийн төрлүүдээр спортын арга хэмжээг салбар охин компаниудынхаа дунд амжилттай зохион байгуулж, шилдгүүдээ шалгарууллаа. Спортын арга хэмжээнд “Петровис” компанийн есөн салбар болон охин компаниудын баг тамирчид өрсөлдөж багийн нийлбэр оноогоор “Петровис”, “НИК” компанийн захиргааны баг түрүүлж, удаах байруудад  “Петровис тос”, “Петровис Карт”, Аж ахуйн хэлтсийн холимог оддын баг болон “Петростар” компаниудын баг тамирчид тус тус шалгарсан байна. Шалгарсан баг тамирчид “Петровис” компаниа төлөөлж Газрын тосны салбарын спортын арга хэмжээнд оролцох юм байна. Баг тамирчиддаа амжилт хүсье!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж