Эрүүл ахуйн үзэсгэлэн болно

Хуучирсан мэдээ: 2013.05.24-нд нийтлэгдсэн

Эрүүл ахуйн үзэсгэлэн болно

Монгол Улсын Ерөнхий сайдын Н.Алтанхуягийн санаачилгаар НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ сарын  25-28-ны өдрийн хооронд “Ариун цэврийн байгууламж ба эрүүл ахуй” сэдэвт сурталчилгааний  үзэсгэлэнг дэлгэх гэж байна. Үзэсгэлэнд агааржуулагчтай, байгаль орчинд ээлтэй, зөөврийн бие засах газар, хогийн сав, угаалтуурын загваруудыг иргэд, айл өрхийн хэрэглээнд санал болгох юм. Үзэсгэлэнг Засгийн газрын байгууллагууд, НҮБ-ын салбар агентлагууд хамтран зохион байгуулж, олон улсын болон дотоодын иргэний нийгэм, хувийн секторынхан оролцож байна

Нийслэлийн хүн амын дийлэнх хувь нь гэр хороололд амьдарч байгаа нь эрүүл мэндийн хувьд ч, хөрсний бохирдлын хувьд ч тулгамдаж буй асуудал. Одоогийн байдлаар нийслэлийн гэр хорооллын өрхийн 60 хувь нь бие засах газраа өөр айлтай хувааж ашигладаг, 5 хувь нь огт бие засах газаргүй, хөдөөд ердөө 30 хувь нь сайжруулсан ариун цэврийн байгууламж ашиглаж байна. Гэр хорооллын нүхэн жорлон, муу усны нүх, ил задгай хог хаядлын уршгаар гүний ус бохирдож, энэ нь эргээд хүн амын олон өвчлөлийн суурь шалтгаан болж байна. 2015 он гэхэд Монгол Улс эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилт тавьсан ч биелэхээргүй төлөв харагдаж байна гэж олон улсын байгууллагаас дүгнэжээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж