Саятан болгосон санаанд оромгүй санаа

Хуучирсан мэдээ: 2013.05.24-нд нийтлэгдсэн

Саятан болгосон санаанд оромгүй санаа

Хамгийн тэнэг гэмээр бизнес санаануудыг танилцуулж байна. Гэхдээ эдгээр санаагаа амьдрал дээр амжилттай хэрэгжүүлснээр саятны эгнээнд нэгдсэн эрхмүүд цөөнгүй.

SantaMail

Байрон Риз (Byron Reese) гэдэг хүн Аляскийн Хойд туйлын хот дахь шуудангийн хайрцгаа мөнгө олоход ашиглав. Тэр ажил хэрэгч эр хүүхдүүдэд нь Санта Клаусаас захидал ирээсэй гэсэн эцэг, эхээс нь 10 ам.доллар аваад захидал бичин илгээдэг гэнэ. 2001 онд тэр энэ санаагаа сэдсэнээс хойш 200 мянга гаруй захидал хүүхдүүдэд бичжээ. Орлогыг нь тоолоход тоочин байх хэрэггүйг хараа биз.

Doggles

Нохойны нарны шил бүтээгээд худалдана гэнэ. Зохиогчид нь санаагаа хэрэгжүүлээд дэлхий даяар бүтээгдэхүүнээ худалдаад саятнууд болсон гэдэгт итгэх аргагүй. 

AntennaBalls

Антенны бөмбөг хийгээд та онлайнаар худалдаж чадах уу? Лавтай чадахгүйдэг. Танд мөнгө ч ирэхгүй. Гэтэл үүнийг хэрэгжүүлсэн Жейсон Уолл (Jason Wall) одоо саятан гэвэл та гайхна биз. Тэр саятан болчихсон байгаа.

FitDeck

Чөлөөнд гарсан “Далайн хав”, одоо фитнесийн багш Фил Блэк (Phil Black) гэдэг хүн биеийн тамирын дасгалын зурагтай хөзөр хийгээд 18,95 ам.доллараар зараад байж. Өнгөрсөн жилд түүний орлого нь 4,7 сая ам.доллар болсон байлаа. 

Lucky Wishbone Сo

Тахианы “хүслийн яс” гэдгийг хуванцраар хийгээд зарах нь тэнэглэл баймаар. Гэтэл гурван ам.долларын үнэтэй хуурамч ясыг худалдан авагч асар их ажээ. Өнөөдөр ийм “хүслийн яс” хийдэг компани өдөрт 30 мянган яс үйлдвэрлэдэг гэнэ. Эзэн нь саятан бололгүй ч яах билээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж