2010 онд УИХ-аас баталсан "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого"-ын дагуу Таван толгой – Гашуун сухайтын чиглэлд 267 км төмөр зам барихаар төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу Энержи Ресурс Рейл ХХК тус замын бүтээн байгуулалтын ажлыг 2012 оны зун эхлүүлсэн юм.
Таван толгой – Гашуун сухайт чиглэлд баригдах 267 км орчим төмөр замын суурь бүтцийг барих ажлын хүрээнд “Энержи Ресурс Рейл” ХХК-ийн “Samsung C&T” компанитай байгуулсан гэрээний эрх, үүргийг зохих журмын дагуу "Монголын төмөр зам" ТӨХК шилжүүлэн өгсөн байдаг. Барилгын ерөнхий гүйцэтгэгчийг үргэлжлүүлэн ажилуулах тухай Зам, тээврийн сайд, Төрийн өмчийн хорооны даргын хамтарсан тушаалын дагуу “Энержи Ресурс Рейл” ХХК болон “Samsung C&T” компанитай тавдугаар сарын 6-ны өдөр “Эрх, үүрэг шилжүүлэх гэрээ”-г байгуулсны дагуу бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.
Барилгын туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй Эсто ХХК, Нутгийн буянт ХХК, МапРоуд ХХК, Хүслэнт Бүтээмж ХХК, Бидний зам ХХК, Билэгт зам ХХК-ын төлөөллүүд өөрсдийн ажлын явцыг танилцуулсан байна. Тэднийг графикийн дагуу амжилттай ажиллаж байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.



Суурийн нягтруулалт хийгдэж байгаа нь

Умдай голын сайр. Дэлхийд байгаа хамгийн том сайр юм. Өргөнөөрөө 1 км гаран үргэлжлэх говийн баян бүрд бөгөөд жилдээ 1-2 удаа усаар дүүрдэг. Энэ сайрын дээгүүр шинэ төмөр замын 33 дам нуруу бүхий 1 км гаран урттай гүүр баригдана.
Samsung S&T компанийн удирдлагуудтай бизнес уулзалт зохион байгуулж шинэ төмөр замын барих технологи болон цаашид хийгдэх ажлуудын талаар зөвлөлдлөө.
Цогтцэций сумын засаг дарга Н.Амгалантай уулзалт хийн бүтээн байгуулалтын ажилд орон нутгийн зүгээс хамтран ажиллах, орон нутгийн шинжтэй шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргах зэрэг асуудлыг хэлэлцлээ.