Эрдсийн зах зээлийн оргил үе өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2013.05.24-нд нийтлэгдсэн

Эрдсийн зах зээлийн оргил үе өндөрлөв

Одоогийн
байдлаар дэлхийн зах зээлд нүүрс, зэс, төмрийн хүдэр, алт, мөнгө болон бусад
эрдсийн үнэ нэлээд хэмжээгээр буураад байна. Тэр хэмжээгээр дэлхий дахинд уул
уурхайн салбарын хөрөнгө оруулалт ч буурсаар байгаа юм. Тухайлбал, Австралийн
Засгийн газрын тооцоолсноор тус улс өнгөрсөн нэг жилд 149 тэрбум долларын
хөрөнгө оруулалтын боломжоо алджээ. Компаниуд зах зээлд итгэлгүй байгаагаас
хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон төслүүдээ хойшлуулж, бүр цуцалж байна.

Энэ
долоо хоногт Citi group эрдсийн түүхий эдийн мөчлөг уруудах тал руугаа хандаж
эхэлснийг зарласан. Австралийн Засгийн газрын түүхий эдийн судалгааны
байгууллага BREE ч үүнтэй санал нэгджээ.

Одоогийн
байдлаар коксжих нүүрсний FOB үнэ дэлхийн зах зээлд 130 ам.доллар/тонн-оос
доогуур ороод байгаа бол зэс 7319 ам.доллар/тонн, алт 1393 ам.доллар/унц, мөнгө
22.5 ам.доллар/унц, төмрийн хүдэр 120 гаруй ам.доллар/тонн байгаа нь зах зээл
ихээхэн уналттай байгааг харуулж байна.

Түүнчлэн
Хятадын PMI индекс буюу аж үйлдвэрлэлийн эрчмийн үзүүлэлт тавдугаар сард сүүлийн
долоон сарын хугацаан дахь хамгийн доод түвшиндээ хүрч, 49.6 болжээ.

Ойрын
хугацаанд эрдсийн үнэ сэргэх магадлал тун бага, зөвхөн урт хугацаанд эргээд
дээшлэх таамгийг шинжээч нар дэвшүүлж байна.

Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж