– Монгол улсын ерөнхийлөгчийн 6 дахь удаагийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Цахиагийн Элбэгдорж сонгуулийн сурталчилгааны ажлаа Наран мандах нутгаас эхэллээ. Сүхбаатар аймгийн хувьд Монгол улсын жишиг аймаг болох томоохон зорилт тавьж ажлаа хэдийн эхлээд байгаа. Тэгвэл энэ их бүтээн байгуулалтын ажилд чөдөр тушаа биш түлхэц болох хүн нь АН-аас нэр дэвшигч Цахиагийн Элбэгдорж юм гэдгийг Сүхбаатар аймгийн иргэд уулзалтын үеэр хэлж сонгуулийн ажилд нь амжилт хүслээ.
-Дарьганга сумын уугуул яруу найрагч Ишийн Батсүхийн охин яруу найрагч Төгсжаргал өнөөдөр номын хуримаа уугуул нутаг Сүхбаатар аймагтаа хийлээ.
“Айсуй”, “Бясалгагч охины зүүд”, “Нутаг ертөнц” шүлгийн цомгуудыг цогцлоосон энэхүү номын баярт номонд дуртай, номыг дээдлэгч олон оролцож, уран бүтээлч бүсгүйд баяр хүргэлээ.