Сургалт зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2013.05.24-нд нийтлэгдсэн

Сургалт зохион байгууллаа

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Хо Шин Мин”-ийн нэрэмжит 14 дүгээр сургууль дээр өнөөдөр “Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын үед мэргэжлийн анги албадын үйл ажиллагаа” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтад 14 дүгээр сургуулийн 1200 гаруй сурагч, 60 орчим багш ажилтан, дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын захиралууд болон ОБЕГ, НОБГ-ын төлөөлөл оролцож, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүн, Онцгой байдлын албаны ахмад ажилтнууд мэргэжлийн удирдлагаар ханган оролцов.
 
Сургалтаар хэрхэн сургуулийн орчныг хамгаалалтад авах, барилгад гарсан гал түймрийг унтраах, нурангид дарагдсан хүүхдүүдийг аврах, хонгилд алдагдсан усыг соруулах, гамшигт нэрвэгдсэн иргэдэд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, зөөвөрлөх, ялган ангилах зэрэг үйл ажиллагааг сурагчдад үзүүлэх дадлагыг хийсэн юм.

Эх сурвалжийн хэлснээр, газар хөдлөлтийн үед бие бүрэлдэхүүнийг хамгаалах, мэргэжлийн байгууллага ирэхээс өмнө томилгоот бүрэлдэхүүн, мэргэжлийн албад, нийт багш сурагчид, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу хэрхэн ажиллах, дадлага эзэмшүүлэхэд сургалтын гол зорилго оршсон аж.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж