Брэнд гэж юу вэ?
Хэрэглэгчийн ой тойнд үлдэх онцгой нэгэн санаа эсвэл зарчим.
Brand Үйлдвэрлэгчийн хувьд бүтээгдэхүүнийг
таних, өрсөлдөгчдөөс нь ялгах нэр, лого, загвар, ямар нэгэн шинж чанар эсвэл
эдгээрийн нийлбэр цогц. Хэрэглэгчийн хувьд өрсөлдөгч бүтээгдэхүүнүүдээс
тодорхой онцлог шинжээр ялгаран хэрэглэгчийн сэтгэлд хоногшиж чадсан бүтээгдэхүүн
эсвэл үйлчилгээг илэрхийлдэг.
Brand Book Брэнд нь харагдах байдлаараа
хэрэглэгчдэд хэрхэн хүрэхийг нарийн тодорхойлж харуулсан удирдамж бүхий
боловсруулагдсан бичиг баримт.
Brand Equity Брэндийн үнэ цэнэ.
Хэрэглэглэгчийн бүтээгдэхүүнд хандах хандлагад брэндийн нэрний үзүүлж буй эерэг
нөлөлөл. Брэнд нь бүтээгдэхүүнд биет болон биет бус үнэт чанарыг нь бий
болгодог.
Brand Extension Брэндийн өргөжилт. Одоо
байгаа брэндийн нэрийг зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргахад ашиглах. Брэндийн
өргөжилт нь бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх ба бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах
замаар хийгдэж болно.
Брэнд бүтээх 22 зарчим
1. Өргөжих
зарчим – The Law of Expansion Брэндийн хүч нь тархацынхаа
талбайтай эсрэг хамааралтай байдаг. Хэрвээ хүчтэй брэнд бий болгох зорилго
тавьсан бол брэндээ өргөжүүлэх биш, харин хязгаарлах хэрэгтэйг анхаараарай. Урт
хугацааны хувьд авч үзвэл брэндийн өргөжилт хүчийг саармагжуулан имиджийг аюулд
учруулдаг.
2. Төвлөрөх
зарчим – The Law of Contraction Зорилгоо нарийвчлан тодорхойлох
нь брэндийг хүчирхэг болгоно. Амжилтанд хүрэхийн тулд амжилтанд хүрсэн хойноо
бус амжилтанд хүрэхийн тулд юу хийснийг олж мэдэх хэрэгтэй. Амжилтанд хүрэхийн
тулд ганцхан зүйл хийгдсэн байдаг бөгөөд тэр нь зорилгоо нарийвчлан тодорхойлох
явдал юм. Зорилгоо нарийсга, брэндээ хязгаарла тэгсэн цагт амжилт ирнэ.
3. Таниулах зарчим –
The Law of Publicity Брэнд бий болгоход зар сурталчилгаанаас илүү таниулга
чухал.Ихэнхи компани брэндчилэх стратегаа рекламдах гэж ойлгодог. Брэндчилэх
стратегиэ таниулгаар эхлэх ёстойг мэддэггүй.
4. Рекламын зарчим –
The Law of Advertising Нэгэнт бий болсон брэндийг цаашид оршин тогтнуулахын
тулд рекламаар дэмжих шаардлага гардаг. Рекламанд зарцуулсан хөрөнгө эргэлт
буцалтгүй өрсөлдөгчийн тань "Танай эдлэн газарт" шагайх өртгийг
нэмэгдүүлснээр
5. Нэг үгээр илэрхийлэгдэх зарчим –
The Law of Word Брэнд хэрэглэгчийн ой тойнд зөвхөн нэг нэр буюу нэг л үгээр
илэрхийлэгдэн үлддэг. Боломжит зах зээлийн хэдэн хувийг эзлэх бус харин
зорилгоо нарийвчлан хэрэглэгчийн ой тойнд ганц л үг шингээж чадсан цагт амжилт
ирдэг.
6. Хоногшуулахын зарчим –
The Law of Credentials Өөрийгөө хэрэглэгчийн ухамсарт хэрхэн байрлуулах вэ?
Жинхэнэ байна гэдэг ямар ч брэндийн амжилтын үндэс юм.
7. Чанарын зарчим –
The Law of Quality Чанар чухал боловч дангаараа брэндийг бий болгодоггүй. Чанар
зайлшгүй ба чадах чинээгээр сайжруулах хэрэгтэй. Гэвч брэнд бий болгоход дан
ганц чанар хүрэлцэхгүй. Зорилгоо нарийвчлан тодорхойлох, нэр хүндээ дээшлүүлэх,
мөн үнээ өндөр барих хэрэгтэй.
8. Бүтээгдэхүүний нэр терлийн зарчим –
The Law of the Category Жинхэнэ Лидер бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулах бус,
харин цоо шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн бий болгодог. Лидер нь брэндээ бус
харин зах зээлээ өргөтгөх ёстой гэдгээ анхаар.
9. Өөрчлөлтийн зарчим –
The Law of Change Брэнд өөрчлөгдөж болно. Гэхдээ энэ нь тун ховор байх ёстой.
Мөн өөрчлөлтийг маш болгоомжтой гүйцэтгэх хэрэгтэй. – Өөрчлөх нөхцөлүүдэд: –
Брэнд нь сул буюу хүч чадал багатай бол – Брэндээ хамгийн доод түвшинд авчрахыг
хүсвэл -Брэндийн үйл ажиллагааны салбар нь өөрөө удаан хувьсах шинж чанартай
бол брэндийг аажим аажмаар өөрчлөхөд саад байхгүй.
10. Брэндээ өргөжүүлэх зарчим –
The Law of Extensions Брэндийг баллах хамгийн амархан арга нь нэрийг нь бүх
зүйлд ашиглах явдал юм. Хэрэв зах зээлд эзлэх хувь чинь багасаж байвал, байгаа
газартаа зогсоод өөр нэг брэндийг бүтээ! Байдал хэвэндээ бол брэндээ бэхжүүлэх
арга хэмжээ ав!
11. Нөхөрлөлийн зарчим –
The Law of Fellowship Шинээр бүтээгдэхүүний нэр төрөл бий болгохын тулд бусад
брэндүүдтэй хамрах хэрэгтэй. Зах зээлийн 50 хувиас илүү хувьтай болохыг хүсвэл
олон брэнд бий болго. Нэг брэндийн доор олон бүтээгдэхүүн бус харин олон брэнд
бий болгох хэрэгтэй. (15-р зарчим буюу Ах дүүгийн зарчим)
12. Ерөнхий нэрний зарчим –
The Law of Generic Амжилтанд хүрэхгүй байх хамгийн амархан арга нь брэндээ
ерөнхий нэрээр нэрлэх.
13. Компаний зарчим –
The Law of the Company Брэнд бол брэнд, компани бол компани. Хоорондоо
ялгаатай. Брэндчилэхэд хамгийн их маргаан гардаг асуудал нь компанийн нэр болон
түүний үүрэг юм. Гэхдээ энэ асуудал шийдэгдсэн. Брэнд анхаарлын төвд байх
ёстой. Компаний нэрийг ашиглах нь зайлшгүй бол ашигла. Гэхдээ маш ухаалаг
байдлаар.
14. Доод брэндийн зарчим –
The Law of low brand Брэндчилэх амжилтыг дэд брэнд бүтээснээр устгадаг. Зах
зээлд нийцээгүй брэндчилэл амжилтанд хүрдэггүй. Дэд брэнд, мегабрэнд ойлголтууд
нь хэрэглэгчээс гадуурх ойлголт. Хэрэглэгчийн хувьд юу ч илэрхийлдэггүй. Хялбар
сэтгэ. Хэрэглэгч шигээ сэтгэ. Тэгсэн цагт л брэнд чинь амжилтанд хүрнэ.
15. Ах дүүгийн зарчим –
The Law of Siblings Дараагийн брэндийг зах зээлд гаргахад хэзээ, хаана гэдэг нь
маш чухал. Ах дүүгийн зарчимууд: -Хоорондоо "зайтай" бүтээгдэхүүн
сонгож ав -Бүтээгдэхүүний нэг давуу талыг сонгож ав. -Брэндүүдийг хооронд нь
ялгаж өг. -Төстэй биш хоорондоо ялгаатай нэр өг. -Шинэ төрлийн бүтээгдэхүүн
гаргаж чадаж байвал "дүүтэй" бол. -Ах дүү брэндийг удирдлагыг
компаний дээд удирдлага гартаа ав. Эс бөгөөс ялгарах утгаа алдана.
16. Хэлбэрийн зарчим –
The Law of Shape Брэндийн лого нь харахад аятайхан хэлбэртэй байх ёстой. Хүний
нүдээр харахад тохиромжтой харьцаа нь 1 нэгж өндөр х 2.25 нэгж өргөн
17. Өнгөний зарчим –
The Law of Color Өрсөлдөгчийн өнгөнөөс эсрэг өнгийг хэрэглэх нь тохиромжтой.
Сонгосон өнгөө тогтвортой хэрэглэх нь хэрэглэгчийн ой тойнд брэндийн байр
суурийг тогтворжуулахад ихээхэн чухал үүрэгтэй.
18. Хил хязгаарын зарчим –
The Law of Borders Глобал брэндчилэлд саад үгүй. Брэндэд ямар ч хил хязгаар
байх ёсгүй. Аливаа брэндийн имидж өөрийн улс орны имиджтэй нийцэж байгаа цагт
глобал брэнд болох боломжтой болдог.
19. Өөртөө үнэнч байх зарчим –
The Law of Consistency Брэнд нэг шөнийн дотор бий болдоггүй. Амжилт хэдэн арван
жилээр хэмжигдэх болохоос хэдхэн жилээр хэмжигддэггүй. Брэндэд хязгаар байх
ёстой. Үүнд л брэндийн утга учир оршино.
20. Нэрний зарчим –
The Law of the Name Урт хугацааны хувьд брэнд гэдэг нь ганц нэрнээс өөр зүйл
биш юм. Брэнд гэдэг нь компаний мөн чанар. Компани, бүр цаашлавал улс орон
оршин тогтнох зсэх нь брэнд бий болгож чадсан эсэхтэй холбоотой.
21. Мөнх бусын зарчим –
The Law of Mortality Ямар ч брэнд мөнх насалдаггүй. Зарим үед отенази хийх нь
хамгийн зөв шийдвэр болдог.
22. Нэг имижтэй байхын зарчим –
The Law of Singularity Брэндийн хамгийн гол шинж нь хаанаас нь ч харсан адилхан
харагддагт оршино.