Хөдөө аж ахуйн биржийн тухай хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Хөдөө аж ахуйн биржийн тухай хэлэлцэж байна

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Төрийн ордны “Б” танхимд болж буй уг хэлэлцүүлэгт Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас төлөөлөл оролцож байгаагийн зэрэгцээ эрдэмтэн мэргэд, УИХ-ын гишүүд оролцож байна.

Хэлэлцүүлгийн шатанд эрдэмтэн судлаачдын зүгээс Хөдөө аж ахуйн түүхий эдийн биржийг байгуулсан нөхцөлд түүгээр арилжаалах бараа бүтээгдэхүүний нэр төрлийг Засгийн газраас тодорхой зааж, суурь үнийг тогтоож өгөх ёстой гэсэн байр суурь баримталж байна. Харин УИХ-ын гишүүн Н.Ганбямба “Аливаа худалдаа зах зээлийн хуулиар эрэлт, нийлүүлэлт дээр тогтох  ёстой болохоос биш, төрөөс тогтоосон хатуу үнийн бодлогоор зохицуулагдах учиргүй. Энэ тохиолдолд бирж удаан наслахгүй гэж үзэж байна. Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж