
Өөрөөр хэлбэл, 2014-2015 оны хөлбөмбөгийн улиралд Европын лигт түрүүлсэн баг 2015-2016 оны хөлбөмбөгийн улиралд Аваргуудын лигт оролцох юм байна. Гэхдээ энэхүү эрхийг авсан багийн улсын лигд олгох Аваргуудын лигийн хуваарь хэвээрээ үлдэх юм байна. Тодруулбал, "Тоттенхэм" Европын лигт түрүүллээ гэхэд Английн эхний дөрвөн баг Аваргуудын лигт оролцох эрхийг авдгаараа авах ажээ.