
“Оклахома Сити Тандер” багийн довтлогч Кевин Дюрант хар салхинд нэрвэгдэн хохирол амссан Оклахома мужийн Мур хотын сэргээн босголтод зориулан нэг сая ам.доллар хандивлажээ. Гамшиг болох үеэр Дюрант Миннеаполис хотод байсан бөгөөд төрөлх мужийг нь дайрсан байгалийн аймшигт үзэгдэл түүнийг маш их цочроосон гэж хэлсэн байна.
Кевин Дюрант 2008 оноос хойш Оклахома мужийн багт хүчин зүтгэж байгаа юм. Кевин Дюрантаас гадна “Оклахома Сити Тандер” баг гамшигт нэрвэгдсэн хүмүүст зориулан Америкийн Улаан загалмайн нийгэмлэгт нэг сая долларын хандив өргөжээ.
“СПОРТЫН ШУУДАН” сонин